Нийгэм Нийтлэл

ТУВАГИЙН ХАРААЛ ХҮРСЭН ХҮН ГЭДЭС НЬ ТОМОРСООР ҮХДЭГ…

Хараал гэж үнэхээр байдаг болов уу? Шинжлэх ухаан өнөөдөр хүртэл энэ асуултад нэг мөр хариулж чадаагүй л байна. Гэвч Монголын алслагдсан нутаг усанд, тэр дундаа Увсын Тэс сумын хөгшчүүл дунд үе дамжин яригддаг нэгэн явдал бий. Үүнийг сонссон хүн бүрийн нуруугаар хүйт даадаг гэдэг. Энэ бол Тувагийн хараалын тухай түүх юм.
Увс аймгийн Тэс сум эртнээсээ сайн эр, адуу малын хулгайчаараа алдартай нутаг байжээ. Тэр цагт хил гэдэг өнөөгийнх шиг хатуу чанд биш, Монгол, Тува хоёрын дунд нутаг дамжин явдаг хүмүүс олон байсан үе. Тэр нутагт Балчиг хэмээх нэгэн хар лам амьдардаг байжээ. Цав цагаан нүүр, тас хар сахалтай тэр өвгөн жирийн нэг лам биш байв. Хүмүүс түүнийг номын хүчтэй, холын хараатай, хүний нүдэнд үл үзэгдэх зүйлтэй ярьж чаддаг гэж ярилцдаг байсан гэдэг.
Харин Тувагийн талд Шөөмбөл гэх алдартай бөө байжээ. Хил дамнасан хулгайчид, адуучид, анчид бүгд түүний нэрийг мэддэг байсан бөгөөд “Шөөмбөл уурлавал амьд хүн ч сүнсээ алдана” гэж айдаг байв. Балчиг лам Монголын хулгайчдыг хамгаалдаг. Шөөмбөл бөө Тувагийн хулгайчдыг хамгаалдаг. Тэд биеэрээ хэзээ ч уулзаагүй хэрнээ бие биенийхээ тухай сонсож, хүчийг нь мэддэг байсан гэдэг.
Тэр үед Цээлэй гэж нэрд гарсан хулгайч байжээ. Тэр архи ууж суухдаа нэг л бодолд автсан байна. “Тэр Шөөмбөл гэж ямар хүчтэй бөө байдаг юм бол? Намайг хараагаад авч чадах юм уу?” Энэ бодол түүнээс салахгүй хэд хоножээ. Эцэст нь тэр зориуд Тувагийн нутаг руу орж, Шөөмбөлийн адууг хулгайлахаар шийдсэн байна. Зам зуур Цэрэн-Оол гэдэг танил урианхай эрийнд бууж, бөөгийн гэр хаана байдгийг асууж мэдээд шөнөөр морджээ. Үүр цайхын өмнөхөн Шөөмбөлийн хашаанд хүрч ирэхэд орчин нам гүм. Амьд хүн ч байхгүй мэт. Цээлэй адууны хашааг нээж, сүргийг нь туун одов. Хил давж, Тэсийн голын урд талд гарч ирэхэд нар мандах гэж байлаа. Тэр олзондоо баярлан гэртээ давхин иржээ. Гэтэл гэрийнх нь хаалга онгорхой байв

Энэ нийтлэлийг бүтнээр унших
2,500₮
  • Төлбөр төлөгдмөгц нийтлэл автоматаар нээгдэнэ
  • Бүтэн эх сурвалжтай, дэлгэрэнгүй мэдээлэл
  • 24 цагийн турш хэдэн ч удаа унших
  • Компьютер, утас, tablet дээр ажиллана
🔒 Аюулгүй төлбөр · QR кодоор шууд баталгаажна