Нийгэм Нийтлэл

Дашийнх гэдэг айл 80-аад оны эхээр алс баруун аймгаас нүүж ирээд

Дашийнх гэдэг айл 80-аад оны эхээр алс баруун аймгаас нүүж ирээд удалгүй саалийн ганц үнээ цөөн бог малтай болоод хотын захад суурьшихаар хэдэн өдөр хашаа сураглаж явсаны эцэст Дэнжийн мянгын ногоон нуурын ардхан талд нэг эзэнгүй хашаа, жижиг шавар байшин байгааг мэджээ.
Хажуугийн айлуудаас нь асуувал “Энэ хашааг Цэрэнлхам гэдэг авгай л мэднэ дээ. Бидний мэдэхээр энэ хашаа лав л хоёр жил айлгүй байгаа юм” гэжээ. Даш Цэрэнлхам гэдэг авгайн талаар ажиг сураг тавьсаар л байж. Тэгээд нэг өдөр Цэрэнлхам гэдэг хайнагийн шар шиг тарган бор авгайг олж уулзаад учир явдлаа хэлжээ.
Цэрэнлхам түүнд хандаж “Бид уг нь ирэх зунаас хашаандаа гардаг юм бил үү гэж ярьцгааж байсан юм л даа Айл амьтан цөөнтэй, агаар ус нь цэвэр тун аятайхан газар байгаа юм. Нэг гэм нь хүүхдийн сургуулиас жаахан зайдуу л юм даа. Та үнэхээр сонирхож байгаа бол ярьж болох л юм” гэжээ.
Удаа ч үгүй Даш тэрхүү хашааг хямдхан худалдан авч өөрийн болгожээ. Хот газар хулгай зэлгий ихтэй гэж сонссон болохоор Даш зүс таньдаг хүнээсээ бие томтой сүрхий зуудаг нохойг нь түр хугацаагаар авчээ. Гэтэл хэд хоносны дараа нохой нь шөнөжин гийнаж боргоод унтуулахаа байж. Заримдаа ямар нэгэн амьтан элдэж хөөгөөд байгаа юм шиг хашааны нэг булангаас нөгөө булан руу гүйж хуцаад амар заяа үзүүлэхээ байж гэнэ...

Энэ нийтлэлийг бүтнээр унших
2,500₮
  • Төлбөр төлөгдмөгц нийтлэл автоматаар нээгдэнэ
  • Бүтэн эх сурвалжтай, дэлгэрэнгүй мэдээлэл
  • 24 цагийн турш хэдэн ч удаа унших
  • Компьютер, утас, tablet дээр ажиллана
🔒 Аюулгүй төлбөр · QR кодоор шууд баталгаажна